Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Асасэкирюү Б.Дашням зодог тайллаа
2018.2.5

 

Мэргэжлийн сүмо бөхөд Асашёрюү Д.Дагвадоржийн хамтаар гарч ирж байсан нэг дэвжээний бөх болох Асасэкирюү Б.Дашнямын үсийг авах ёслол өчигдөр боллоо. 2000 оноос эхэлж мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн сүмочийн хувьд түрүү жилийн 5 сард зодог тайлахаа зарлаад байсан билээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр үсээ засуулах ёслолоо үйлдэж албан ёсоор зодог тайллаа.

 

Сэкивака цолонд хүртэл барилдаж байсан Б.Дашням нь өдгөө 36 настай юм. Тэрбээр үсээ ийнхүү засуулсны дараа дэвжээнийхээ багшаар ажиллаж үлдэх юм. Түүний үсийг дэвжээнийх нь багш болон Монголоос төрөн гарсан аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд тэргүүтэй хүндтэй хүмүүс хөндсөн.

 

Олон нийтийн дунд Асашёрюү нь очоогүй юм уу гэх асуулт байгаа юм. Гэхдээ сүмогийн дэг жаягийн дагуу яг тухайн цаг үед тухайн бөхтэй болон сүмо бөхтэй холбоотой хүмүүс л энэ ёслолд нь оролцох эрхтэй юм. Тиймээс сүмогийн 98 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж байхгүй байгаа нь уг заншилтай холбоо билээ.

 

Б.Дашням нь дуур дурьдсанчлан 2007 онд сэкивака цолонд хүрч байсан нь түүний хамгийн оргил амжилт байлаа. Нийт замналынхаа турш 687 барилдаанд ялж, 679 барилдаанд ялагдал хүлээж, 36 барилдааныг гэмтлийн улмаас өнжиж байсан байна.  Үүнээсээ гадна жүрё зиндаа болон Жонидан зиндаануудад тус бүр нэг удаа түрүүлж байжээ. Мөн уран барилдааны шагналыг нэг удаа, дайчин барилдааны шагналыг мөн нэг удаа, техниктэй бөхийн шагналыг тус бүр 2 удаа авсан байдаг.

 

Б.Энх-Амгалан

 

 

Асасэкирюү Б.Дашням зодог тайллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг