Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
“Цэцэн түшээ”-гээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодорлоо
2018.2.6

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн Төрийн ордонд болж өндөрлөлөө.

 

УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглов. Энэ жилийн тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн тусгай шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гардлаа.

 

 

Нийт оноогоор УИХ-ын гишүүн Л.Энхболд тавдугаар байр, Х.Болорчулуун дөрөвдүгээр байр эзэлж, гишүүн Ё.Баатарбилэг хүрэл, Ц.Нямдорж мөнгөн медаль хүртсэн бол 2018 оны “Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалиар энгэрээ мялаав.

 

 

 

             

“Цэцэн түшээ-2” тэмцээний шагналыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Баатар, гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Ц.Цогбаяр нар гардуулж, баяр хүргэлээ.

 

 

Дашрамд дурдахад анхны тэмцээн 2017 онд болсон бөгөөд эрэгтэй шатарчдын тэргүүн байрт Г.Занданшатар шалгарч, эмэгтэй шатарчдаас Б.Саранчимэг тэргүүлж байжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 
 
 
“Цэцэн түшээ”-гээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодорлоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг