Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Эдийн засгийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв
2018.2.6

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 09 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан.

 

 

Тэрбээр, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх явцад чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид улсын эрх олгох тухай заалтыг өөрчилж, улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрхийг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцалж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзсэн болно. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тухай дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэснийг “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгахаар оруулж байгааг танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нар асуулт асууж, хариулт авлаа.

 

 

Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн Ажлын хэсгийн саналыг дэмжих эсэх талаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэв. Иймд Ажлын хэсгээс гаргасан “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг