Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Ерөнхий сайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа
2018.2.6
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. 

 

Нэр бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн экобус, агаар шүүгч, сав, баглаа, боодол, хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмж, автозам, барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, эрдэс чулуулаг, автомашины эд анги зэргээ үзэсгэлэнд толилуулж байна.

 

Аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

 

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрээр “Төр бол хамгийн том худалдан авагч.  Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож  байх нь зүйтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж,  аж ахуйн нэгжүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг сайд нартаа чиглэл болгоно. Иргэддээ ч уриалж байна” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

Ерөнхий сайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг