Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
“Пёнчан 2018”: Нээлтийн ёслолд оролцох удирдагчид
2018.2.7

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо энэ сарын 9-25 хооронд 23 дахь удаагийн өвлийн олимп зохион байгуулагдах билээ. Энэхүү олимпт 92 орны 2925 тамирчин оролцохоор болжээ. “Пёнчан олимп”-ийн нээлтийн ажиллагаанд дэлхийн 21 орны 26 өндөр албан тушаалтан оролцох юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олимпийн үеэр 16 орны төрийн тэргүүн нартай уулзалт хийхээр болжээ. Тэгвэл олимпийн үеэр баг тамирчнаа дэмжин, урам хайрлахаар болсон дэлхийн удирдагчийн мэдээллийг “www.inform.kz” сайт нийтэлсэн байна. Энэхүү мэдээллийг хүргэе.

 

Хойд Солонгос

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дараа бичигдэх, тус улсын №2 гэгддэг Төрийн ёслолын сайд Ким Ён Нам олимпт оролцох тамирчдаа тэргүүлэн Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд байна.

 

АНУ

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оронд Пёнчан хотноо Дэд ерөнхийлөгч Майк Пенс очихоор болжээ. Тэрбээр нээлтийн ажиллагаанд оролцохоос гадна Сөүл хотноо таван өдрийн төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Харин олимпийн хаалтын ажиллагаанд Трампын охин Иванка Трамп оролцоно.

 

Япон

 

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Пёнчаны олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохоор болжээ.

 

БНХАУ

 

 

БНХАУ-ыг тэргүүлэн эрх баригч Коммунист намын Төв хорооны улстөрийн холбооны гишүүн Хан Жэн оролцохоор болжээ.

 

Герман

 

 

Германы Ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер өвлийн олимпийн нээлтэд оролцох юм.

 

Словени

 

 

Словени улсын Ерөнхийлөгч Борут Пахор олимпийн нээлтэд оролцохоос гадна тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ.

 

НҮБ

 

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес олимпийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлнэ.

 

Норвеги

 

 

Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг олимпийн нээлтэд оролцоно.

 

Нидерланд

 

 

Нидерландын 50 дахь Ерөнхий сайд Марк Рутте олимпийн нээлтийн ажиллагаанд оролцох юм.

 

Швед

 

 

Шведийн эзэн хаан Карл, хатан Силва нар хамтдаа өвлийн олимпийн нээлтэд оролцохоор болжээ.

 

Финланд

 

 

Финландын Ерөнхий сайд Жуха Сипила нээлтийн ажиллагаанд оролцоно.

 

Швейцарь

 

 

Швейцарын Ерөнхийлөгч Элайн Берсет нээлтийн ажиллагаанд оролцоно.

 

Польш

 

 

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда олимпийн нээлтийн ажиллагаанд оролцох юм.

 

Словак

 

 

Славакийн Ерөнхийлөгч Андрей Киска олимпийн нээлтийн ажиллагаанд оролцох юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

“Пёнчан 2018”: Нээлтийн ёслолд оролцох удирдагчид
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг