Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ Ерөнхий сайдыг шоглосон зураачийг хорьжээ Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ
Улаанбаатар -14°
Хорих ангийн сүрьеэгийн эмнэлэг шинэ байрандаа орлоо
2018.2.7

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

 

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нээлтийн үеэр сүрьеэ өвчин нь Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон халдварт өвчин болоод байгаа энэ цаг үед тус эмнэлгийн барилгыг богино хугацаанд, стандартын дагуу барьж, ашиглалтад оруулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төдийгүй эрүүл мэндийн салбарт томоохон ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцлов.


 

Мөн тус эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх ая тухтай орчин бүрдэж байгаагаас гадна хоригдлууд олон улсын хүний эрхийн конвенц болон холбогдох хууль тогтоомжид заагдсан орчин нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой болсныг дурдаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байгаа бөгөөд энэ чиглэлээр боловсон хүчний  хангалт хийж асуудалд хамтран ажиллах, эмч нарын мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх сургалтад хамруулах, яаралтай нөхцөл байдал үүссэн үед 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүйгээр хоригдлуудад үзүүлж байх, энгийн эмнэлгийн сүрьеэгийн эмч нарт олгож буй 30 хувийн нэмэгдлийг, байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа эмч нарт олгуулах  зэрэг асуудлуудыг шийдвэрлэж, өгөхийг салбарын сайдаас хүссэн юм.


 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ хэдийгээр эрх чөлөөгөө хасуулан хорих ял эдэлж байгаа боловч бидний адил хүн, тэдэнд тодорхой хэмжээнд эдлэх ёстой эрхүүдийн нэг болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь хангаж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг барьж ашиглалтад оруулж байгаад талархал илэрхийлээд цаашид эмнэлгийн ажилтнуудад тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Тус эмнэлгийн барилга нь 100 ортой, 2700 м2 квадрат, 4 давхар барилга юм.



Хорих ангийн сүрьеэгийн эмнэлэг шинэ байрандаа орлоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг