Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Чанаргүй зээлийн мэдээллээ хасуулах санал их ирж байна
2018.2.7

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж, хөтөлбөрийн хэрэгжилтээд  дүгнэж, цаашид хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар хэлэлцээр хийлээ. ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб  “Монгол Улсын эдийн засаг ямар нэг эрсдэлд өртөх магадлал багаслаа” гэдгийг онцлон дурдсан юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС, Монголбанкны ажлын хэсэг арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн юм.  Үүнтэй холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Арилжааны банкуудад хийсэн  активын чанарын үнэлгээний  дүн ямар гарсан бэ?

 

-Актив хөрөнгийн үнэлгээ хийх явцад 2017 онд эдийн засаг сэргэж, түүнийг дагаж гарч байгаа бодлогууд нь эдийн засагт эерэг үзүүлэлттэй байна. Түүнээс гадна арилжааны банкуудад эрсдэлийн сорил, тестийг Монголбанк хийсэн. Энэ хүрээнд Монголбанк арилжааны банкуудтай хамтран бизнес төлөвлөгөө гаргаж байгаа. Цаашид өөрийн хөрөнгийн дутагдал үүсвэл ямаражил хийх вэ, яаж нөхөх вэ, суурь үзүүлэлт ямар байх вэ гэсэн судалгаа явуул арга хэмжээ авах гэдгийг судалсан.  Монголын улирлын онцлогоос шалтгаалаад III, IV улиралд идэвхтэй байдал ажиглагддаг.  IV улиралд банкуудаас авсан мэдээллээр зээлийн эргэн төлөлт сайн хийгдсэн байсан. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт бидний төлөвлөж байснаас өндөр гарч байгаа. ҮСГ-аас мэдээлж байгаагаар ойролцоогоор эдийн засгийн өсөлт 5 гаруй хувьтай гарахаар байна. Банкуудын бизнес төлөвлөгөө  Монголбанк бодитой эсэхийг  үнэлнэ. Өөрийн хөрөнгийн дутагдал гарвал цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг судална. Монгол банкны хувьд нөхцөл байдлыг зөв зохистой, ард иргэд, банкуудын хадгаламж эзэмшигчдэд хүндрэл учруулахгүйгээр яаж шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байна. УИХ саяхан Төв банкны тухай, Банкны тухай хуулийг хэлэлцэн баталсан. Одоо Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Удахгүй энэ хууль батлагдана. Тиймээс мөнгөн хадгаламжтай холбоотой өөрчлөлтүүд орно.

 

-Активын чанарын үнэлгээтэй холбоотой хууль, эрхзүйн зохицуулалт хийгдэх ёстой гэж ОУВС-гийн зүгээс хэлж байна. Энэ өөрчлөлт хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд туссан уу?

 

-УИХ-аар Төв банкны болон Банкны тухай хуулиудад  хамтарсан ажилласан.  Монголбанкны шинэ удирдлагууд  ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өмнө эрх зүйн шинэтгэл хийнэ гэж төлөвлөж байсан. Одоогийн байдлаар бид 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 2016 оны наймдугаар сараас хойш хуулиудын төсөл дээр ажилласан. Одоогийн байдлаар УИХ-аар хэлэлцэгдэж байна. Активын удирдлагын компанийн  тухай хуулийн төслийг бид Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Монголбанкны захирлуудын зөвлөлөөр бид валютын зохицуулалтын тухай хуулийг боловсруулж байна. Монголбанк өөрийн активын ангиллын журмыг хоёр  ч удаа сайжруулан өөрчилсөн.

 

-Чанаргүй зээлдэгч гээд  хар дансанд орсон иргэдийг өмнө нь өршөөж байсан. Бага дүнтэй  зээл авсан чанаргүй зээлдэгчдэд дахин өршөөл үзүүлэх болов уу?

 

-Зээлийн мэдээллийн сан бол банкны салбарын хамгийн чухал мэдээлэл. Монголбанк, Дэлхийн банк, ОУВС-тай хамтран зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг олон улсын стандартад нийцсэн, зохистой мэдээллийг яаж оруулах вэ гэдгийг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг аваад ашиглахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ цаашид тэр мэдээллийг ашиглаад зээлдэгчдийн оноог хийх бололцоотой болох юм. Өнөөдрийн тухайд зээлдэгчдийн мэдээллийн санг ашиглаад үнэлгээ гаргахад хүндрэлтэй.

 

Өнгөрсөн жил нэг сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлдэгчдийн чанаргүй зээлдэгч гэсэн мэдээллийг харагдуулдаггүй болгосон. Төв банкинд чанаргүй зээлээс мэдээллээ хасуулах санал хүсэлт ирж байгаа. Түүнийг судлаад шат дараатай арга хэмжээ авна.

 

-Зарим банкуудыг нэгтгэх тухай яригдаж байсан. Энэ талаар?

 

-Тухайн банкуудын хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгө дутагдалтай байвал өөрийн хөрөнгөө нөхөх олон арга хэрэглэх боломжтой.  Үүний нэг нь банкуудыг нэгтгэх асуудал. Энэ нь үр дүнгээсээ шалтгаалах асуудал.

Н.Энх

Чанаргүй зээлийн мэдээллээ хасуулах санал их ирж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг