Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
“Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав
2018.2.7

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохиролцов.

 

 

Тус айчлалын бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажиллаж, БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны дарга ноён Кан Ил Сонтой Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хороо хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд байгалийн болон техникийн гаралтай гамшгийн менежментийн салбарт хэрэглэгдэж буй тэргүүн туршлагыг солилцох, талуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан зөвлөмж, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг