Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
“Эрдэнэт”-ийн өрийг Засгийн газар төлөхгүй
2018.2.7

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хэлэлцсэн. Үүнтэй холбоотой “Стандарт” банкинд 99 сая долларыг төлөхөөр болсон гэх мэдээлэл үнэн үү?

 

-Засгийн газар тэр өрийг төлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргасан нь бодитой юу, үгүй юу гэдэг яриа байгаа. Ер нь нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол “Эрдэнэт” үйлдвэр хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээгээд шийдээд явах ёстой. Мөн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргасан хүмүүс хариуцлага хүлээж  хохирлыг барагдуулах асуудал яригдах ёстой.

 

-Энэ онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийгдэх бол?

 

-Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй хоёр л асуудал байна. Нэгдүгээрт, үнэ тарифын асуудал. Үнэ тарифыг буулгах шаардлагатай. Тэгэхгүй бол сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг юм. Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх саналыг оруулж байна. Цаашид өрсөлдөөнт байдлаар үнэ тарифыг нь буулгана. Одоо  нэг кВт/цагт 300-400 төгрөг төлдөг. Хоёрдугаарт, эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна. Жишээлбэл, нарны станц өдөрт 100 мВт-ыг үйлдвэрлэж байна. Ингээд зургаан цагаас хойшхи оргил ачааллын үеэр наргүй болчихдог учраас үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Иймэрхүү хүндрэлүүд гаргаж буй учир зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээнд сөрөг нөлөөллүүд гаргаж байна. Үүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Зарим оронд хуримтлалын технологи ашигладаг болсон байна.

 

-Усан цахилгааны станцыг барих асуудал байнга хөндөгддөг. Хөрөнгө санхүү бодитой шийдэгдсэн болов уу?

 

-Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байгаа. Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г бий болгох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлууд хийгдэнэ.

Н.Энх

 

“Эрдэнэт”-ийн өрийг Засгийн газар төлөхгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг