Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ
2018.2.7

 

Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.07) хуралдаан 10 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

 

Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулсан.

 

Тэрбээр танилцуулгадаа,  Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “…Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай алба байхаар тодорхойлсон.

 

Гэтэл өнөөдрийн байдлаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байна гэдгийг танилцуулгадаа дурдав.

 

Мөн төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагатай байгаа тул төрийн тусгай албанд олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээг тогтоохоор тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасныг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аудиторуудын чадвар чадавхийг дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, эл салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахыг анхааруулсан.

 

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг хийж эхлүүлсэн. Төсөл бэлэн болохоор УИХ-ын хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж хариулж байлаа. Ингээд Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

Үргэлжлүүлэн "Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үндэсний аудитын газар нь 2019 онд  29 аудитын сэдвээр аудит хийхээр тусгасан байв.

 

Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын гаргасан гурван саналыг нэмж тусгасан төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

 

 

Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  

 

"Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Цэвэр агаар сан”-гаас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд  аудит хийлгэх санал өгчээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийх шаардлагатай гэсэн санал гаргав. Уг саналыг гишүүдийн олонх дэмжиж “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ.

 

Хуралдааны төгсгөлд Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, холбогдох хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг