Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Л.Бадамцэцэг: Хүнийг таних, тогтвортой гэр бүлтэй болоход 7-8 жил шаардлагатай
2018.2.7

Гэр бүлийн тааламжгүй харилцаа нь маргаан улмаар хүчирхийлэл цаашлаад гэр бүл салалтын үндэс болдог. Манай улсад жилд 26 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг бол  4 000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг аж. Өнөөдөр нээгдсэн “Гинжийг тасал” хүчирхийллийн эсрэг гар зургийн үзэсгэлэнгийн үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй гэр бүл салалт, болон гэр бүлийн уур амьсгалаа хэрхэн сайжруулах талаар  ярилцлаа.

 

 

-Гэр бүл салалт их байгаа нь гэр бүл төлөвлөлт сул байгаатай холбоотой байх. Гэр бүл төлөвлөлтийг хэрхэн сайжруулах вэ?

 

-Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн боловсролын талаар, харилцааны талаар тодорхой элементүүдийг сургуулийн өмнөх боловсролд олгохоор хөтөлбөр боловсруулж байна. Мөн сургуулийн насанд эцэг, эхээр дамжуулан энэ талаар боловсрол олгож болж байна. Гэр бүл болбол зохимжтой нас нь оюутан үе. Энэ үед МСҮТ, их, дээд сургууль, коллежуудад гэр бүл төлөвлөлтийн талаар гурван кредит хичээл орох хэрэгтэй байгаа. Байгууллагууд насан туршийн боловсролоор дамжуулан гэр бүлийн боловсрол олгоно гэж боловсролын хуульд заасан байдаг. Энэ бүхнийг хариуцдаг байгууллагууд хамтран ажиллах цаг ирсэн. Тиймээс асуудлаа шийдэж чадахгүй байгаа залуучуудад өөрт нь тохирсон зөвлөгөө өгч ажиллахаас гадна хүүхэд байхаас нь эхлээд насан туршийн боловсролоор дамжуулж бусадтай харилцах, нийгэмших, хүнийг ойлгох, өөрийн үзэл бодолтой нийцэхгүй бол зөвшилцөх, бүр болохгүй бол бууж өгөх, өөрийг нь гомдоосон, ямар нэгэн гомдлол тээж яваа тохиолдолд бусдыг уучилж сурах зэрэг  чадварыг залуучууд эзэмших ёстой. Залуучуудын байгууллага үүний тулд ажиллаж байгаа. Оюутны холбоодын хийх ажил нь залуусын манлайлалд чиглэсэн ажил хийхээс гадна  гэр бүл төлөвлөлт рүү чиглэсэн ур чадвар олгох ажил зохион байгуулах нь илүү үр дүнтэй.  

 

-Залуу гэр бүлүүд өөрийн эзэмшлийн байр, машинтай болохоос эхлээд санхүүгийн асуудлаас үүдэн үл ойлголцол үүсэх цаашлаад салахад хүрдэг. Үүнд төрөөс ямар дэмжлэг үзүүлбэл зохимжтой вэ?

 

-Бизнесийн байгууллагууд  ч үүн рүү чиглэсэн хөтөлбөр явуулах болсон. Төрөөс “Залуучуудын хөгжлийг дэмжих хууль” гэж баталсан. Энэ хууль маань нялх хууль. Дөнгөж сар гаруй болж байна. Хуулийг хэрэгжүүлж чадвал залуучуудыг дэмжсэн олон хөтөлбөр хэрэгжих нөхцөл эрх зүйн хувьд бүрдсэн. Үүнийг хэрэгжүүлэх л чухал байна.

 

-Гэр бүлийн салалт аль насныхны дунд их байна вэ. Гэр бүлийн дулаан уур амьсгалаа хэрхэн сайжруулах вэ?

 

-Сэтгэл зүйчид хүний амьдралыг таван үе, мөчлөгт хуваадаг. Үүнийг туулах чадвар, сэтгэл зүйн мэдлэгтэй байх ёстой гэж үздэг. 35 наснаас дээш гэр бүл, эдийн засаг, байр суурийн хувьд тогтворжиж, тодорхой хэмжээнд тогтвортой болдог. Энэ нөхцөлд бусдыг огт өөр нүдээр харж эхэлдэг, гэр бүлээс гадуурах харилцаа үүсдэг. Энэ насанд хосууд их анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйчид энэ насандаа хүүхэдтэй болохыг зөвлөдөг. Хүүхэд байнгын асаргаа шаарддаг, мөн өхөөрдөм хөөрхөн төрхийг нь харах гэж гэр рүүгээ яардаг. Ер нь, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх, улмаар салах эсэх нь хувь хүний ухамсартай холбоотой. Тиймээс ханиа сонгохдоо их ухаантай хандах хэрэгтэй.

 

-Тухайн хүнийг өөрт тохирох хүн гэдгийг хэрхэн мэдэх вэ?

 

-Өөрийн сэтгэлийг сонсох хэрэгтэй. Мөн тэр хүнийхээ сайн муу тал болон, өөрийн боломж,  асуудал тулгарвал хэрхэн туулж байгаа зэргийг тооцоолох хэрэгтэй. Гэхдээ “Би чамд хайртай” гэж ярилцаж байгаа үед бэрхшээл зэргийг харахгүй, бүх зүйл өнөөдрийнхөөр байх юм шиг боддог. Гэхдээ амьдралын явцад ямар нэгэн асуудал үүсэхэд би, бид үүнийг давах ёстой гэсэн сэтгэлээр хандвал аль ч насанд асуудлыг зөвөөр шийдэх боломжтой.

 

-Жинхэнэ хүнийг нь танихад хэдэн жил шаардлагатай вэ?

 

-Сэтгэл зүйчид биенээ бүрэн танин мэдэхэд 7-8 жил байдаг гэж үздэг. Зарим хүн “Бид гурван жил амьдарч байна. Манай нөхөр, эхнэр өнгөрсөн гурван жилд миний хүссэн хүн шиг байсан. Дөрөв дэх жилээс зан ааш нь өөрчлөгдөж эхэлсэн” гэж ярьдаг. Энэ нь тухайн хүний зан ааш өөрчлөгдөж байгаа биш, жинхэнэ хүн нь танигдаж байгаа юм. Эхний 2-3 жилд хүн өөрийгөө барьдаг. Тиймээс энэ хугацаанд жинхэнэ хүнээ нууж байж болно. 5-6 жил болоход дассан юм чинь яав л гэж дээ гэж бодон өөрт байгаа сайн, муу чанараа гаргадаг. Хүнийг таних, тогтвортой гэр бүл болоход 7-8 жил шаардлагатай гэж үздэг.  

 

-Хүн гал халуун хайртай залуу насандаа л учирдаг, нас ахих тусам хайр сэтгэлд хандах сэтгэл хөрдөг гэж ярих хүн байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

 

-Хүн жинхэнэ, халуун хайртайгаа магадгүй  50 насандаа ч учирч болно. Мөн залуучуудыг эрт гэрэллээ гэж үзэж болохгүй. Хайртай учирсан хүн баяр, баясгалан, гэгээлэг бүхнээр дүүрэн байдаг. Тэдэн насандаа хүнтэй гэрлэвэл зохимжтой гэсэн томьёолол байдаггүй л дээ. Одоо хүний хөгжил хурдассан. Өнөөдрийн 18 настай залуу, 1970-аад оны 18 настай залуу хоёрын дунд асар их ялгаа бий. Дунд сургуульдаа хайр сэтгэлтэй учирч 18 насандаа гэр бүл болж байгаа хүмүүс ч байна.

 

М.Дөлгөөн

Л.Бадамцэцэг: Хүнийг таних, тогтвортой гэр бүлтэй болоход 7-8 жил шаардлагатай
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг