Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Дахин нэг тоглогчийн улирал дууслаа
2018.2.7

 

НБА-ын ертөнцийн хувьд сүүлийн нэг долоо хоног үнэхээр хар дарсан зүүд шиг байлаа. Демаркус Казинс, Кевин Лаав, Жон Уолл гэх мэтээд бүх одод тоглогчид улирлын тоглолтуудад тоглох боломжгүйгээс эхлээд бүтэн нэг жилээс ч багагүй хугацаанд тоглох боломжгүй болтлоо хүнд хүнд гэмтэлд өртөөд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бас нэг бүх одод тоглогчийн улирал дууслаа.

 

Нью Иорк Никс багийн сэргээн босголтын ганц багана болж байсан Латви легионер Кристапс Порзингис өнөөдөрийн тоглолтод өвдөгний арын чагтан шөрмөс буюу АСL-ийн шөрмөсөө тасласан байна. Ингэснээр анх удаагаа бүх оддын тоглолтод сонгогдоод байсан залуугийн улирал энэ хүрээд дуусч байна.

 

Мэдисон Скуэр Гардендаа буюу талбай дээрээ Милуоки Баксыг хүлээн авч байсан Никсийн тоглолтын үеэр энэ гэмтэл тохиолдсон юм. Порзингис уг гэмтлийг Яннис Антэтокумпотой эвгүй контакт үүсгэх үеэрээ авсан байна. Ингээд талбайгаас бусдын тусламжтай бууж явсан бөгөөд тэр даруй эмнэлэгт хүргэгдэн, MRI шинжилгээнд орсон байна. Шинжилгээний хариугаар зүүн өвдөгний чагтан шөрмөс тасарч, энэ улиралд дахин тоглох боломжгүй болсон гэж мэдээлэв.

 

Ингэснээр НБА-ын зүгээс түүнийг бүх оддын тоглолтод орлох хэн нэгнийг олох даалгавар мөн хүлээж байна. Порзингис нь бүх оддын тоглолтоос гадна Тако Бэллийн ур чадварын тэмцээнд оролцох байсан билээ.

 

Латви эрийн эргэн ирэх хугацаа одоохондоо тодорхой болоогүй ч адил төстэй гэмтлүүдээс харвал дараа улирлын эхэн хэсгийг ч мөн өнжих төлөвтэй байна.

 

Б.Энх-Амгалан

Дахин нэг тоглогчийн улирал дууслаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг