Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Хоёр сургууль “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай боллоо
2018.2.7
 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр гардууллаа.  2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн  23 нийт  50  сургууль 121  автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн батлагдсан хөрөнгөөр өнгөрсөн онд 3 сургуульд хүүхдийн автобус олгохоор төлөвлөгдсөн.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад тулгамдаж буй асуудал бол тээврийн асуудал. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний 2 автобус бэлэн болж, хүлээлгэн өгч байна. Энэ жил мөн 400 саяыг төсөвлөсөн байгаа. энэ мөнгөөр дахин гурван сургуулийг автобустай болгоно. Эхний ээлжинд хамгийн холоос хүүхдүүд нь явдаг сургуулиудад бэлэн болсон автобуснуудыг хүлээлгэн өгч байна” хэмээлээ.

 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эколог бус” ХХК шалгарсан юм. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт 398,0 сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон. Дээрх автобусыг хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад олгож байна. Гурав дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд олгохоор төлөвлөөд байна.

 

Тус сургуулиуд автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.

 

2018 онд 3 сургуульд автобус олгохоор нийслэлийн төсөвт 400,0 сая төгрөг батлагдсан бөгөөд  байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ2ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хоёр сургууль “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай боллоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг