Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа
Улаанбаатар -14°
“Лэндмн”-ийн хувьцааг бүртгэж, арилжаалах эрхийг нээлээ
2018.2.8

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр боллоо. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрөв.

 

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм.

 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК үзүүлж байна.

 

Хороо худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, арилжааг амжилттай зохион байгуулахыг дээрх мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч нарт үүрэг болголоо.

“Лэндмн”-ийн хувьцааг бүртгэж, арилжаалах эрхийг нээлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг