Ерөнхий сайдыг шоглосон зураачийг хорьжээ Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай
Улаанбаатар -14°
Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна
2018.2.8

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзлаа.

 

Аймгийн дарга нар эдийн засаг, нийгэм, өвөлжилтийн байдал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хийх ажил зэргийн талаар Ерөнхий сайдад танилцуулав.

 

Тус аймаг эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч “Хавдаргүй Сүхбаатар аймаг”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван суманд 210 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашин өгчээ.

 

Мөн боловсролын салбарт 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ жил Баруун-Урт суманд 960 хүүхдийн сургууль, Уулбаян суманд 75 ортой дотуур байр, Түвшинширээ, Эрдэнэцагаан суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Халзан, Мөнххаан суманд 240 суудалтай Соёлын төв, Дарьганга суманд 10 ортой Эрүүл мэндийн төв шинээр барих юм. Орон нутгийн хөрөнгө орууулалтаар 5.1 тэрбум, улсын төсвийн долоон тэрбум, нийт 12 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран Халзан зэрэг сумын сургууль, цэцэрлэгт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.

 

Аймгийн удирдлага Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай замын концесс, Бичигт-Хөөт чиглэлийн төмөр зам барих хөрөнгө оруулалт, Баруун-Урт сумын Дулааны станцыг өргөтгөх болон нэр бүхий сумдад Соёлын төв, цэцэрлэг, сургууль барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахад анхаарахыг Ерөнхий сайдаас хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг