Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Ерөнхий сайд Улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа
2018.2.8

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа.

 

Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна.
 
 
Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Мөн хадлан, тэжээл, хужир, шүүгээ өөрсдөө бэлтгэхээс гадна амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна.  Малчид  орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцож хандив, туслалцаа үзүүлжээ. 
 
 
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
Улсын аварга малчин Л.Лувсанбаяр
 

 

 

Улсын аварга малчин Г.Гонгорбаатар

 

 

Ерөнхий сайд Улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг