Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрынхан малчдад тусаллаа
2018.2.8

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагууд нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч, ажиллаж байна.

 

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллаж, хорооны удирдлагуудаас тулгамдаж буй асуудлууд болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсч, санал солилцсон байна. Тус хороодын Засаг дарга нарын зүгээс компьютер, техник хэрэгслийн хүрэлцээ дутмагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ удаашралтай байдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас хороодын малчин өрхийн иргэд зудад ихээр өртөж мал нь өвс, тэжээлийн дутагдалд орж хорогдох болсон талаар мэдээлэл өгч нийслэлээс тусламж дэмжлэг хүсч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар санал хүсэлт тавьсан.

 

Гаргасан санал хүсэлтийн дагуу нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс байгууллагын албан хаагчдынхаа дунд “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж 750.000 гаруй мянган төгрөг цуглуулжээ. Үүгээрээ малчдад нэн тэргүүний хэрэгцээтэй байгаа 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлийг бэлтгэн тус дүүргийн малчин 8 өрхөд хүлээлгэн өглөө. Мөн төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд туслах зорилгоор нэг ширхэг иж бүрэн компьютер, компьютерийн дэлгэц хоёр ширхэгийг хороодын ажлын албанд хүлээлгэн өгч хороодын интернэт, дотоод сүлжээ, техник тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээг хийлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрынхан малчдад тусаллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг