Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ Ерөнхий сайдыг шоглосон зураачийг хорьжээ Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ
Улаанбаатар -14°
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлав
2018.2.8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй.  Энэ хууль батлагдсанаар төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх явцад чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид улсын эрх олгох тухай заалтыг өөрчилж, улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрхийг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцалж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзжээ.  Иймд “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэснийг “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгахаар оруулжээ Уг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дэмжив.  

 

Үүний дараагаар уг хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг баталлаа. Мөн дагалдах хуулийн төслүүдийг батлав.

Н.Энх

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлав
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг