Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Арилжааны банкуудын гадаад гүйлгээ хаагдаж байна
2018.2.8

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийгхүлээж авахыг дэмжиж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Дараагаар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Уг хуулийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж танилцуулэв.

 

УИХ-аас  2013 онд Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр олон улсын санхүүгийн системд стратегийн эрсдэлтэй орон хэвээр байна гэж үзэн “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулжээ. Иймд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2014 оны зургаадугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ.

 

Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайлан батлагдсан байна. Үүгээр манай улсад 2018 оны аравдугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосонтой холбогдуулан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна.

 

 Иймд дээрх төслийг боловсруулсан бөгөөд хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгасан байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Энэ хуулийг намрын чуулганаар  яаралтай батлах хэрэгтэй байна. Учир нь арилжааны банкнуудын гадаадад хийгддэг гүйлгээ хаагдаад байгаа юм билээ. Үүнийг УИХ-ын дарга, гишүүд анхаарах биз.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Энэ хууль батлагдсанаар оффшор дансанд байгаа мөнгө орж ирэхэд нөлөөлөх үү. Бид оффшорыг хориод байдаг. Гэтэл АНУ зэрэг орнуудад оффшор байж л байдаг. Монгол Улсад санхүүгийн чөлөөт бүс байгуулвал бидэнд ашигтай байх нөхцөл бүрдэхээр байна. Энэ асуудалтай холбогдох уу?  Энэ хууль батлагдсанаар ямар нэг байгууллага байгуулагдах уу?

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Мөнгө угаах, террозимтэй тэмцэх байгууллагыг “Их долоо” гэдэг. Манай улс холбогдох хуулийг баталж, гишүүнээр элссэн. Тухайн байгууллага гишүүн орнууддаа зөвлөмж хүргүүлдэг. Манай улс олон улсын хамтын ажиллагааны гишүүн орны хувьд Үндсэн хуульд заасан олон улсад гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэг хүлээж байна. Энэ хууль батлагдсанаар салбар дундын үйл ажиллагааг удирдлагаар хангах орон тооны бус шинжтэй Үндэсний зөвлөл байгуулагдаж ажиллана. Хамтын ажиллагаатай 140 гаруй  улс оронтой  хамтран хууль бус мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй асуудлын эсрэг тэмцэж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Дэлхий оффшортой байхад бид яагаад эдийн засгийн чөлөөт бүстэй байж болохгүй гэж?

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Оффшор бол хилийн чанадад байгаа бүс. Оффшор зөвхөн мөнгө угаах биш хууль бусаар хөрөнгөжсөн, татвараар зугтаах зорилготой, гэмт хэргийн шинжтэй асуудал байдаг. Энэ үйлдэлтэй тэмцэхэд чиглэж  байгаа нэг алхам.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Арилжааны банкуудын гадаад гүйлгээ хаагдаж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг