Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Хавраас 1072 хувьцааг арилжаалж эхэлнэ
2018.2.8

Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэв. Тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

 

-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэл ажлыг дууслаа. Хувьцаа үе шаттай гаргана. Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Мөн Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг баталлаа. Манай байнгын хороонд аж ахуй нэгж, иргэдээс 90 гаруй өргөдөл, санал ирснийг бид шийдвэрлэсэн.

 

ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой банкуудад аудит хийгдсэн. Удахгүй дүнг нь танилцуулна. 

 

Энэ оронд тэрбум ам.доллар олон улсын байгууллагаас оруулж ирнэ. Ингэснээр 2018 оны сүүлчээр Монгол банкны валютын нөөц  5 орчим тэрбум ам.долларт хүрнэ. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ хэмээн мэдээлэв.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх талд цаашид юу хийх вэ? Том том төслүүдээ хөдөлгөх үү?

 

-Зээлийн хүү нэг үе бодвол буурлаа. Эдийн засаг сайжраад ирэхээр буурна. Арилжааны банкны удирдлагуудтай уулзсан.  Том төслүүдээ хавар эхлүүлэхээр ярьж байна. ТЭЗҮ, байршил, санхүүжилт нь бэлэн болсон 10 том төслийг эхлүүлнэ.

 

-1072 хувьцааг хэзээнээс арилжаалах вэ?

 

1072 хувьцааг хавар арилжаалж эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гийн өрөө төлөөд дууссан. 2017 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс хувьцаандаа ногдол ашиг олгох асуудал яригдаж байна. 1072 хувьцаанаас 108-ыг нь эхэлж хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлнэ.

 

-Хаврын чуулганаар   танай байнгын хороогоор ямар хуулийн төсөл хэлэлцэгдэх бол?

 

-Хаврын чуулганаар Валюты зохицуулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Нэлээд хэл ам дагуулж байгаа хуулийн төслүүд. Дээрээс нь Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг дөрвөн яам байгаа. Энэ яамд хуулийн дагуу тайлангаа гаргах юм.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэдэд хэзээнээс олгох бол?

 

-"Эрдэнэт” үйлдвэрийн үнэлгээг хийнэ. Дараагаар нь ТЭЗҮ-нийг нь гаргана. Үүний дараагаар хувьцааг нь олон улсад ч, дотооддоо ч гаргана.

 

-Ипотекийн зээлийн хөтөлбөр хэзээнээс  өргөжих бол?

 

-Ипотекийн зээлд 340 тэрбум төгрөг гаргахаар байгаа. Цаашдаа ОУВС-тай  Монголбанк тохирч, санхүүжилтийг нь нэмэхээр байгаа. Ингэвэл худалдан авалт сайжирна.  Ипотекийн 8 хувийн зээл хамгийн сайн төлөлттэй байгаа.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудалд өрийг хэн төлөх вэ?

 

-Засгийн газар баталгаа гаргаагүй учир “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох өрийг төлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн хаалгыг бариагүй, хэвийн үйл ажиллагаа явж байгаа.

Н.Энх

 

 

Хавраас 1072 хувьцааг арилжаалж эхэлнэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг