Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа
2018.2.8

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.  Аймгийн удирдлагуудтай уулзаж сахилга хариуцлагаа чангатгаж, ард иргэддээ үйлчилж улстөржихгүй байхыг хатуу анхааруулсан. Дараа нь “Жаахан шарга” театрт аймгийн иргэдтэй уулзлаа.

 

 

Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэтгэврийн ялгааг арилгах, аймгийн удирлагуудын улстөржилтийг зогсоох, төсвийн хөрөнгөөр дутуу баригдсан барилга байгууламжуудыг дуусгах, дээд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэртэй ажиллахыг Ерөнхий сайдаас хүсч байгаагаа Сүхбаатар аймгийн иргэд голчлон тавьж байлаа.  

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагууд ширээний ард сууж үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө ярилцах хэрэгтэй, хамгийн гол нь нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө эв эеэ хичээж ажиллах ёстой гэлээ. Зарим асуудлыг ЗГХЭГ-аас дахин судалж шийдвэрлэх болно гэв.

 

Аймгийн онцгой комисст 150 тонн өвс, 50 тонн тэжээл хүлээлгэж өглөө. Мөн нэр бүхий 4 сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин олголоо.

 

Сүхбаатар аймаг 13 сум 67 багтай. 3,5 сая тоглой малтай. Малчдын 20 хувь нь отор нүүдэлд гарсан. Аймгийн дийлэнхи нутаг цасан бүрхүүлтэй өвөлжилт хүндрэх нөхцөлтөй байна.  Аймгийн аюулгүйн нөөцөөс 250 орчим тонн өвсийг малчдад тарааж, Засгийн газраас илгээсэн өвс тэжээлийг хөнгөлөлттөй үнээр сумдад хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа аж. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

 
 
 
Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг