Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ Ерөнхий сайдыг шоглосон зураачийг хорьжээ Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ
Улаанбаатар -14°
Мүүн Жэ Ин: Ким Чен Уны дүүтэй уулзах боломж бүрдлээ
2018.2.9

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэр бүлийн гишүүдээс анх удаагаа Өмнөд Солонгос улсад хөл тавих гэж байна. Ким Чен Уны төрсөн дүү 28 настай Ким Ё Чен өнөөдөр Пёнчан хотноо болох өвлийн олимпийн нээлтэд оролцох юм.

 

 

Тэгвэл Хөх ордны тэргүүн Мүүн Жэ Ин олимпийн үеэр Ким удирдагчийн дүүтэй уулзахаар болсон талаар нэрээ нууцалсан албаны эх сурвалж хэвлэлийнхэнд ярьжээ. 

 

Ерөнхийлөгч Мүүн, удирдагчийн дүүтэй уулзах мөчөө “Сайхан боломж” хэмээгээд “Түүнтэй уулзана гэдэг удахгүй Ким Чен Унтай биечлэн уулзах боломж” гэж хэлсэн байна.

 

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч гараар бичсэн мэндчилгээг удирдагчийн дүүд гардуулна өгөхөөр болсон гэнэ.

 

Хоёр улсын удирдагчид уулзах боломж хэр байгааг хэвлэлийнхэн асуухад “Ким Чен Ун дүүгээ Сөүл рүү илгээж байна гэдэг бидний дундах таагүй харилцаа төгсч буйг илгэх тод жишээ” хэмээн хариулсан байна.

 

Ким Ё Чен нь эрх баригч Хөдөлмөрийн намын Үзэл суртлын хэлтсийн даргын албыг хашихаас гадна ахынхаа туслахаар ажилладаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Мүүн Жэ Ин: Ким Чен Уны дүүтэй уулзах боломж бүрдлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг