Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
“Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа
2018.2.9

 

Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой,  онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг ба 2018 оны “Нохой” жилийг угтан “Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.  

 

Монголбанк “Эрдэнэсийн сан”-гийн дурсгалын зоосны цуглуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор 1972 оноос эхлэн 12 жил, Монгол Улсын нэн ховор амьтад, олимпын тамирчид, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэх мэт олон цуврал сэдвүүдээр дурсгалын алт, мөнгө, зэс зооснуудыг үйлдвэрлэж байна. Тэгвэл 2017 оноос Монгол Улсад нэн ховордож байгаа амьтдыг хамгаалах,  олон улсад таниулан сурталчлах зорилгоор “Говийн баавгай” зоосыг санаачлан гаргасан билээ.

 

Дэлхийн улс орнууд  түүх, соёл, түүхэн хүмүүс, дурсгалт газар, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоосыг үйлдвэрлэн бэлгэ дурсгал, соёлын зах зээлд нийлүүлдэг. Сэдвийн хувьд улс бүр харилцан адилгүй.  Жишээ нь: Австри Улс нь түүхт ой, алдартай хүмүүс, шинэ жил зэрэг сэдвийн хүрээнд зоос гаргадаг ба Европын холбооны орнуудын жил бүр гаргадаг 2 Еврогийн дурсгалын зоосыг цутгадаг.  Алт, мөнгөн зоосыг жилд 30-50 мянган ширхэг, зэс зоосыг 150-200 мянган ширхэг үйлдвэрлэдэг байна. АНУ нь Хүний эрх, эрх чөлөө, түүхэн хүмүүс, цэрэг дайны болон хүүхдийн эрхийг хамгаалах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамардаг ба жилд дунджаар 700 мянган ширхэг дурсгалын зоосыг үйлдвэрлэдэг. Тэгвэл Япон улс газар хөдлөлт, байгаль, далайн амьтад, алдартай хүмүүс, онцгой содон үйл явдлыг тохиолдуулан жилд 40 гаран мянган ширхэг зоос үйлдвэрлэдэг байна.

 

МОНГОЛБАНК

ЭРДЭНЭСИЙН САН

“Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг