Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
УИХ-ын гишүүдэд хариуцлага байх ёстой шүү
2018.2.9

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

 

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.   Уг төслөөр  Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар заажээ.  Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн бүтцийг ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, БНХАУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй байхаар заажээ.  Цагаачлуулж болох гадаадын иргэд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй,  Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй,  бусад аймагт 2-оос дээшгүй байхаар байршуулахаар тусгажээ.

 

Уг хуулийн төслийг цаг үеэ олоогүй хэмээн Д.Тэрбишдагва нарын гишүүн шүүмжилж байсан юм. Ингээд Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх уг хуулийн төслийг дэмжсэнгүй.  Хуулийн төсөл дэмжигдээгүйд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихээхэн бухимдав.  Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн  сайд Ц.Нямдорж:

 

-Ирцээ бүрдүүлээд саналаа хураа. Алийн болгон ирц бүрдэхгүй Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг унагаах юм. Д.Хаянхярваа МАН-ын бүлэг дарга мөн үү. УИХ-ын гишүүдэд хариуцлага байх ёстой шүү. Яахаараа УИХ-ын гишүүдийг ирцээ бүрдүүлэх гэхээр Засгийн газрын гишүүдийг ирцээ бүрдүүл гэж ацаглаад байгаа юм. Томилолтоор яваагүй бол чуулганы танхимд кнопоо дараад сууцгаа. С.Бямбацогт та нар, хаашаа алга болчихдог юм. Төсөл унасны дараа орж ирлээ. Гишүүдийн ирцээ бүрдүүлж, санал хураалтад оруулаач ээ. Дахин санал хураалт явуул.

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Энд нийт 26 гишүүн байгаагийн дөрөв нь Засгийн газрын гишүүн байна. Би санал хураахын өмнө ирцээ бүрдүүл гэсэн. Бүх юманд УИХ-ыг буруутан болгож болохгүй шүү хэмээв.

 

Ингээд Ц.Нямдорж гишүүний дагуу өмнөх санал хураалтыг хүчингүй болгох санал хураалт явууллаа. Гэвч түүний санал дэмжигдээгүй тул өмнөх санал хураалт хүчинтэй үйлчлэв. Ингээд тогтоолын төслийг буцаалаа.

 

Дараагаар нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Н.Энх

УИХ-ын гишүүдэд хариуцлага байх ёстой шүү
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг