Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Сар шинийн баяраар 19 чиглэлд 42 автобус нэмэлтээр явна
2018.2.9

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас сар шинийн баярын гурван өдөр нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэрийг гаргасан. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

 

Сар шинийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 87 чиглэлд 694 том автобус өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ. Ингэхдээ хотын захын чиглэлүүдэд нэмэлт автобус явуулна. Тодруулбал, энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн 19 чиглэлд 42 том автобус нэмэлтээр явуулахаар болжээ. Шар хад, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, Толгойт, Яармаг, Нисэх, Дэнжийн 1000 чиглэлүүдэд явах автобусны тоог нэмж байгаа аж.  

 

Одоо ачаалал ихтэй нэр бүхий 10 цэгээс нэмэлт автобус Нарантуул зах руу явж байна. Тухайлбал, Баянхошуу, Ханын материал, Нарангийн гол, Сэлбэ амралт, Дэнжийн 1000, Шар хад, Нисэх, Яармагаас 10.00 12.30 15.00 цагт Нарантуул худалдааны төв рүү шууд үйлчилж байна.

 

Б.Энэрэл

Сар шинийн баяраар 19 чиглэлд 42 автобус нэмэлтээр явна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг