Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа
Улаанбаатар -14°
Хятадын тусламжаас татгалзсан ч Япон аврагчдыг хүлээн авчээ
2018.2.9

Тайванийн аялал жуучлалын хот гэгддэг Хуалин хотноо энэ долоо хоногийн эхээр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас 10 хүн амиа алдаж, 275 хүн бэртээд байна.  Мөн 65 хүн сураггүй болсон бөгөөд тэднийх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас Хуалин хотноо байрлах дөрвөн барилга нурсан. “Нурсан барилгын нэг “Маршил” зочид буудалд байсан 116 хүнийг аварсан бөгөөд өнөөг хүртэл 35 хүнтэй холбоо тогтоож чадалгүй, эрэн хайсаар байгаа” талаар Аврах албанаас уламжлав.

 

БНХАУ-ын эрх баригчид Тайванийн удирдлагуудад хандан олон тооны аврагч илгээж, тусламж үзүүлэхийг хүссэн аж. Харин уг саналаас Тайванийн удирдлагууд “Аврах ажиллагаанд оролцох хүмүүсийн тоо хангалттай байгаа учир бидэнд тусламж авах шаардлаггүй” хэмээн эелдэгээр татгалзжээ. Гэхдээ Тайвань, БНХАУ-ын тусламжаас татгалзсан ч Японоос ирсэн аврагчдыг хүлээн авчээ. Ослын газар 100 гаруй Японоос ирсэн аврагчид ажиллаж байна.  

 

Аврагчид хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтай зочид буудлын барилга дотор сураггүй болсон иргэдийг хайж байна. Сураггүй бологсдын дунд Японоос ирсэн жуулчид бий учир ийнхүү Токио ихээхэн анхаарал хандуулж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Хятадын тусламжаас татгалзсан ч Япон аврагчдыг хүлээн авчээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг