Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Э.Долгион: Маш олон шударга бус зүйлийг тэвчсэнгүй
2018.2.9

Гэрэл зургийг MPA.mn

 

МСНЭ-ийн XVII дугаар их хурал өчигдөр болсон. Энэ үеэр их хурлыг орхин гарсан сэтгүүлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

“Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат “Энэ хуралд төлөөлөгчийг хэрхэн сонгох процессыг тодорхой болгоогүй байсан тул хурлыг орхисон. Нэг төлөөлөгч хэчнээн сэтгүүлчийг төлөөлөх, хэрхэн сонгох зэргийг тодорхой заагаагүй байсан. Тиймээс зориудаар бэлтгэгдсэн хүн орж ирэх зам нээлттэй болсон. Төлөөлөгч нь хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагад заавал харьяалагдах ёстой гэж шаардсан байгаа. Үүнд татвараа төлдөг, СНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог, гишүүд нь хурлын үйл ажиллагаанд оролцолгүй, орхигдож байна. Үүнийг бид хүлээн авах боломжгүй зүйл гэж үзсэн. Мөн энэ их хуралд дүрмийн бус шаардлага тавьсан. Тухайлбал, 2018 оны татвараа төлсөн байх ёстой гэсэн.  Гэтэл 2018 он гараад дөнгөж хоёр сар болж байна. Татвараа төлж амжаагүй байгууллагууд бий. Үнийг далимдуулж МСНЭ-д оролцох эрхийг хааж болохгүй. Мөн их хуралд оролцогчдын 3/2-оор шийдвэр гарах ёстой. Гэтэл биднийг хурлыг орхиод явсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэй хуралджээ. Энэ нь хурлыг, хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгож байгаа юм ” гэлээ.

 

Харин МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгч Э.Долгион “Өчигдөр “Өдөр тутмын сонины холбоо”-ныхон хурлыг орхин гарсан. Энэ нь амар шийдвэр байгаагүй. Тэнд маш олон ахмад сэтгүүлч байсан. Юуны өмнө ахмад сэтгүүлчдээсээ уучлал хүсье. Гэхдээ ингэхээс өөр арга байсангүй. Маш олон шударга бус зүйл болж, үүнийг тэвчихийн арга байсангүй. Хурал нээлттэй болоогүй. Сэтгүүлчид бүгд оролцох ёстой. Мөн татварын өндөр босго тавьсан. Хоёрт, дүрмийн төсөл авчиран унших боломж олголгүй яаруу батлах гээд байсан. Төрийн бус байгууллагын тухай хуульд ямар нэгэн дүрмийн өөрчлөлтийг батлуулахдаа доод тал нь тав хоногийн өмнө танилцуулсан байх ёстой. Гэтэл төлөөлөгчид өчигдөр өглөө ирээд төсөлтэй танилцсан. Есөн хуудас, найман зүйлтэй, 203 дэд хэсэгтэй төсөл байсан. Нэг дэд хэсэгт нэг минут зарцуулахад гурван цаг шаардаж байсан. Гэтэл өчигдөр тэр төслийг гурван цаг хүрэхгүй хугацаанд баталсан. “Яагаад ийм хуумгай хандаж байгаа юм бэ” гэж асуумаар байна. Уншаагүй зүйлийг батлахыг шаардсан. Мөн тэр дотор нь логик уялдаагүй, бие биенээ үгүйсгэсэн заалтууд байсан. Тиймээс “Өдөр тутмын сонины холбоо”-ныхон хурлыг орхин гарахаар өөр алга байгаагүй. Гадуур МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд, ялалт байгуулж чадахгүйдээ орхиод явсан мэтээр ойлгож байна. Энэ тийм биш шүү. Бид сонгуулийн санал хураалт эхлээгүй байхад хурлыг орхисон. Дөрвөн нэр дэвшигчийн гурав нь хурлыг орхисон юм. Яагаад гэвэл энэ нь тухайн байгууллагыг хэн удирдах вэ гэдгээс маш том асуудал байсан юм. Нэгдүгээрт МСНЭ-ийг дүрмийн төсөлд нэг намын харьяалалд аваачих ийм л зүйл байсан. Сэтгүүлчдийн төв байгууллагыг аль нэг намын харьяанд аваачиж, хашаанд нь түгжиж байна гэдэг нь шударга бус үйлдэл. Өнөөдрийн бидний хийж буй хурлыг өчигдрийн хурлаас салгаж ойлгоорой. Биднийг ойлгуулахыг хүссэн гол зүйл нь энэ дүрэм хэзээ батлагдсан, баталсан хүн нь уншсан уу гэдэг. Дүрмийн төсөл дээр МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан. Өнөөдөр сэтгүүлзүй сул, буруу явж байж болно. Гэвч үнэт зүйл дээр орлогыг оруулах дээрээ тулаагүй шүү. “Өдөр тутмын сонины холбоо” өнөөдөр хуралдсан. Хурлаар Монголын өдөр тутмын бүх сонин МСНЭ-ээс тусдаа, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон“ гэсэн юм. 

 

М.Дөлгөөн

 

Э.Долгион: Маш олон шударга бус зүйлийг тэвчсэнгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг