Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ
2018.2.9

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байна. Тэрбээр чуулганы хуралдаанд үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Өнгөрсөн хугацаанд долоон аймаг, нийслэлийн дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдээс гаргаж байгаа санал санаачлагыг та бүхэн хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсч байна. Нийтдээ 12 мянга гаруй иргэдтэй уулзсан. Иргэд цалингийн нэмэгдэл, татварыг бууруулах, орон сууцтай болох, орон гэргүй иргэд гэр хүслээ. Бас төрийн албан хаагчдын ёсзүйн асуудлыг хөндөж байна. Иргэд ажилгүйдэл, ядуурлыг цогцоор нь шийдэх, зээлийн хүүг бууруулах асуудлаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа юм. Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулахыг шаардаж байна. Манай нийгэмд тулгамдсан асуудал овоорч, иргэд бухимдлаа илэрхийллээ.

 

Ард түмнээс итгэл аваад сонгогдсон бол хуулиа хэлэлцэж, шүүдэг баймаар байна гэдгийг хэллээ. Засгийн газрын барьсан бодлого “Эдийн засагт үүр цайсан” гэж хөөрцөглөж суухад ОУВС-гийн төлөөлөгч эдийн засагт эрсдэл хэвээр байгааг улаан нүүрэн дээр нь хэлж байна.

 

Та бүхэн ажил хийхгүй, сандал ширээнд илүү ач холбогдол өгч тансаглаж байна.  Төр ахмад настныхаа нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлж байгаа гэж хэлж болох уу. Тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй. Миний зүгээс энэ чиглэлд УИХ яаралтай шийдвэр өгч ажиллуулахыг хүсч байна. Нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулж,  иргэдийг ажилтай болгох хэрэгтэй. Хариуцлага оногдуулдаггүй юм чинь юу ч шахсан яах вэ гэсэн хандлага байна.

 

Төрийн албанд талцал туйлдаа хүрчээ. Сүхбаатар аймагт үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж байна. Төрийн албаны ялзарлыг харсаар суух уу. Ядуурал Монголын тулгамдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид 28 жил Монголд юу ч хийх хэрэггүй гэж сурталчилж ирсэн. Одоо сургамж авбал авахаар хохирлыг бид амслаа. Монгол хүнийг ажилтай болгоход шаардлагатай бүх зүйлийг хиймээр байна. Иргэдээ бодож, ард түмнээ хайрлаач гэж та  бүхнээс хүсч байна. Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг албан тушаалтан одоо хүртэл бидний дунд байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Иргэд та бүхнээс халамж хүсээгүй, хуулийн засаглал, шударга ёсыг шаардаж байна. Иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ган хийхгүй, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Шүүхээр тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч буруутгах эрхгүй.

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны мэдэлд тавьсан асуудал олон жил яригдлаа. Ямар ч шийд алга. Асуудлыг шийдэх бус тойрох гэсээр байгааг угжирсан асуудалдаа багалзуурдуулах вий дээ. Энэ мэт тодорхой асуудлыг шийдэхгүй байгаа нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүйсгэж байна. Иргэд асуудлын шийдлийг биднээс шаардаж байгаа.  Бүтэн хоёр жил өнгөрч байхад төрийн хэвийн үйл ажиллагааг хангахгүй байна. Төрийн хэвийн үйл ажиллагааг хангахыг та бүхнээс хүсч байна.

 

Цаашид ЕТГ иргэдээс ирүүлсэн санал, өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулж, өөрс дийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно хэмээлээ.

 

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

Н.Энх

Иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг