Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
М.Энхболд: Иргэдэд үр шим нь очоогүй ч эдийн засаг өссөн
2018.2.9

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.

 

Намрын ээлжит  чуулган ажлын 93 өдөр чуулжээ. УИХ-ын нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж, нийт 125 хууль, 54 тогтоол хэлэлцэн баталсан байна. УИХ 2018 оны Улсын төсвийг төсвийн орлогыг бодитой болгохыг зорьж баталжээ.

 

Эдийн засаг өнгөрсөн онд 4 функтээр өсчээ.  Энэ онд сургууль, цэцэрлэгийг нэмж барих, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдын тэтгэврийн насыг бууруулж,  393 ахмадын тэтгэврийг нэмжээ. ЖДҮ-ийн сангаас иргэдэд олгох зээлийг нэмэгдүүлжээ.

 

Иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудлаар намрын чуулганаар хууль тогтоол баталсан байна.  Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар  тайлан гаргах албатай байхаар  болжээ.

 

Өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэр хэмжээний мөнгө зарсан, хэдий хэмжээний мөнгийг үргүй зарцуулсан талаар дүгнэлт гаргаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох иргэдийн саналыг хэрэгжүүлэх аж. 

 

Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 2018 онд 10 тэрбум төгрөг тусгасан байна. Нийтдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг 2020 он гэхэд хэрэгжүүлж дуусах гэнэ.

 

Түүхий нүүрсний хэрэглээг багасгах, шингэрүүлсэн хий, халаалтыг ашиглах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Төв банкны болон банкны салбартай холбоотой хуулийг баталж, макро эдийн засгийг эрсдлээс хамгаалах, төр татвар  төлөгчийн мөнгөөр банкны өмнөөс хариуцлага хүлээхийг зогсоосон байна.

 

Төрийн албанд ороход шалгуур тавигдаж байна. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрд 15 буюу түүнээс дээш жил ажилласан байх юм. УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ:

 

-Өнгөрсөн зун нийт хэсгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсан. Тиймээс өвс, тэжээл бэлтгэхэд 9 тэрбум төгрөгийг баталсан. Малын тэжээл импорлоход татвараас чөлөөлсөн. Намрын чуулганаар Малын генетийн тухай хууль баталсан нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортолж, малчдын амжиргааг дээшлүүлэхэд нэмэртэй болсон.

 

Парламент хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байна. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болон зарим намын зүгээс УИХ-ыг тараах асуудлыг ярьж байна. Үүнийг шаардлага гэхээсээ УИХ-ын үйл ажиллагааг бүдгэрүүлэх гэсэн үйлдэл гэж ойлгож байна. Бид эдийн засгийн хүндрэл орсон Засгийн газрыг өмнөх эрх баригчид бидэнд хүлээлгэж өгсөн.  Манай Засгийн газар ОУВС-тай хамтарч, хөтөлбөр хэрэгжүүлсэнээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Хэдийгээр айл өрхийн, иргэдийн халаасанд үр шим нь очоогүй ч эдийн засаг өссөн дүнтэй байна.  ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад улсаас бага хүүтэй, урт хугацаатай бонд авч, зээл төлөх нөхцөл бүрдсэн. Нийт 1.1 тэрбум ам.долларыг өрийг барагдуулаад байна. Эдгээр зээлээр эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гадаад улсад Монголын нэр хүнд сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. 

 

УИХ-ын гишүүдийн ёсзүйн хариуцлага яригдаж байна. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж огоорох эрх бидэнд байхгүй. Түмний амьдрал хэцүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй. Улстөрчид өөрөөсөө улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй. 

 

УИХ-ын баталсан хууль ҮХЦ-д унах асуудал байна. Энэ нь чанартай хууль батлах шаардлагыг нэхэж байна. Улс орны хийгээд ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд гэж ард иргэд биднийг сонгосон. Тиймээс УИХ-ын чуулган завсарласан хэдий ч улс орны шаардлагатай асуудлаар ээлжит бус чуулган зарлан хурулдуулахыг мэдэгдье. Монгол Улсынхаа ард иргэдэд сайн сайхныг хүсье. Та бүхэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан сайхан шинэлээрэй. Монгол Улсын Их хурлын ээлжит намрын чуулган хаасныг мэдэгдье гэлээ. 

 

Ийнхүү УИХ-ын ээлжит намрын чуулган хаалтаа хийлээ. 

Н.Энх

М.Энхболд: Иргэдэд үр шим нь очоогүй ч эдийн засаг өссөн
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг