Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
УИХ-ын гишүүдийн УХАМСАР дээшлэх үү
2018.2.10

УИХ-ын чуулганы хуралдааныг тасалсан, хоцорсон, бусдын кноп дарсан гишүүнд хариуцлага тооцох хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр М.Энхболдод өргөн мэдүүллээ.

 

Тус төслийн гол агуулга нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанд ирдэггүй, хоцордог, бусдын өмнөөс санал өгч кноп дардаг гишүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн хууль санаачлагч үзжээ.

 

Байнгын хорооны хуралдаан таван гишүүн, 10 сэтгүүлчтэй хуралдаж байна, сэтгүүлчид хууль батлаад байна уу гэх яриа хэвлэлийнхний дунд өрнөдөг. Сэтгүүлчдийн хувьд хошигнол болох энэ асуудал УИХ-ын гишүүдийн хувьд тоглоом биш. УИХ-ын гишүүний хуулиар хүлээсэн гол үүрэг нь иргэдийг төрд төлөөлөх. Ингэхдээ гишүүн УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд заавал сууж тэр үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх учиртай. Гэтэл сүүлийн жилүүдэд УИХ-ын хуралдаануудын ирц бүрдэхгүй, гишүүд ажилдаа ирдэггүй нь спикерүүдийн толгойны өвчин болсон. УИХ-ын хаврын чуулганы 25 хуралдааны 4-д нь л сууж, бусдыг нь тасалсан эрхэм гишүүн Монголын парламентад бий. Тэдний хувьд хоцрох тохиолдол бол энгийн үзэгдэл. Мөн бусдын өмнөөс кноп дарж, санал өгөх ч байдаг л үзэгдэл. Саяхан хүртэл УИХ-ын эмэгтэй гишүүн кноп дарчихаарай гэж гуйсан учраас өмнөөс нь санал өгсөн утгатай зүйлийг хэнэггүйхэн яриад зогсож харагдсан. Товчхондоо Монголын парламентчдад хариуцлага, ухамсар гэх огтхон ч байхгүй. Үндсэн хуулиас эхлээд олон хуулийн зөрчиж, сонгогчдыг үл тоосон энэ үйлдлээ бүгд мэддэг ч тоодоггүй, ичдэггүй. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дуугарч, хуулийн төсөл өргөн барилаа. Хэрвээ энэ хуулийн төслийг баталбал:

 

  • Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.

 

  • Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.

 

 

  • Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх эерэг өөрчлөлт гарах юм.

 

Гэвч өөрсдөдөө хариуцлага тооцох хуулийг УИХ-ын гишүүд нэгэн дуугаар, уриалгахан батлах нь юу л бол. Тэд ичих нүүргүйгээр унагаахыг ч үгүйсгэх аргагүй. Энэ хуулийн төсөл батлагдвал бүгд хариуцлага хүлээж, зарим нь эгүүлэн татагдах нөхцөл үүсэх учраас эсрэг кноп дараад унагаавал гайхах зүйлгүй.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйлд хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан байдаг аж. Тиймээс л дур зоргоороо аашилж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх гол ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй байж. УИХ-ын дарга нь хариуцлага тооцох  тухай ярьдаггүй, тийм хуулийн зохицуулалт ч байхгүй учраас гишүүн нэрнээс цаашгүй нөхөд олширсон байх нь. Харин одоо хариуцлага тооцох хууль яригдаж эхэллээ. Монголын парламентын нэр хүндийг сэргээх, УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хуулийн төслийг эрхэм түшээд батлах эсэхийг харах л үлдлээ. Тэд өөрсдөдөө хариуцлага тооцож чадах болов уу?!

 

Б.Энэрэл

УИХ-ын гишүүдийн УХАМСАР дээшлэх үү
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг