Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Гишүүд хурлаа таслах нь багассан
2018.2.12

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн  УИХ-ын намрын чуулганаар  баталсан хуулийн талаар танилцууллаа. Намрын чуулганаар Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг баталсан. Ингэснээр яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд ажилласан жил, ур чадвар, мэргэшлээр нь шалгуур тавьж байгааг онцоллоо. Малын генетик нөөцийн тухай, мал эмнэлгийн тухай хуулийг баталснаар малсүргээ экспортолж, малчдын орлогыг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлснийг мэдээлэв. Мөн зээлийн хүүг бууруулах эрхзүйн үндсийг тавьсан байна. Намрын чуулганаар Төв банкны тухай, Банкны тухай хуулийг баталсан. Ингэснээр банкны салбарын эрхзүйн орчин шинэчлэгдсэн байна. Төв банк болон арилжааны банкуудын хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрджээ. Цаашдаа арилжааны банк эрдэлдорвол татвар төлөгчдийн мөнгөөр биш банкны эздээр хохирлыг төлүүлдэг эрхзүйн орчныг бий болгосон байна. УИХ-ын дэд дарга Л-Энх-Амгалан:

 

-УИХ-ын гишүүд чуулгандаа суудаггүй,ирцээ бүрдүүлдэггүй нь сонгогчдын төрд итгэх итгэлийг бууруулж байна. 2012-2016 онд нийтдээ 855 цаг тасалсан гишүүн байдаг байна. Харин өнгөрсөн дөрвөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад энэ  парламентын гишүүд хурал таслах нь багассан. Гишүүдийн ирцийг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөл батлагдсанаар гишүүд хуралдаандаа суухгүй бол эгүүлэн татах хүрэл хариуцлага тооцохоор байгаа гэлээ.

 

УИХ 2016-2018 онд нийтдээ 412 хууль баталсан байна. Энэ нь өмнөх парламентуудтай харьцуулахад ачаалал ихтэй ажилласан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлсэн юм. Гишүүд намрын чуулганаар 24890  цаг чуулганд оролцсон нь мөн өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад их байгаа аж.

 

Нийтдээ 2016 оноос өнөөг хүртэлх хугацаанд 1012 цаг нийт тасалжээ. Энэ нь өмнөх парламенттай харьцуулахад  бага аж.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Н.Энх

Гишүүд хурлаа таслах нь багассан
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг