Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Монголросцветмет 15,7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
2018.2.12


Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой томоохон дуулиан дэгдээд байгаа нь Стандарт банканд төлөх ёстой 100 гаруй сая долларын өрийн асуудал юм.


Жастын Батхүү, Алтан нарын төрийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр Олон Овоотын орд газарт хөрөнгө оруулахаар зээлсэн гэх энэ мөнгийг Монголын ард түмний төлсөн татвараар төлж барагдуулах бололтой.


Ер нь өнгөрсөн таван жилийн байдлаар төрийн өмчит компаниудын алдагдал 100 гаруй тэрбум төгрөг болсон байна. Гэхдээ төрийн өмчит компани болгон алдагдалтай ажилласан уу гэвэл үгүй юм.


Тухайлбал “Монголросцветмет” ХХК 2014 оноос эхлэн борлуулалтын хэмжээгээ жил дараалан өсгөснөөр 2014 онд 3,5 тэрбум төгрөгийн ашиг олж байсан бол 2017 онд нийт 15,7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.


Одоо тус компанийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадал өссөн, ажилтнуудын нийгмийн асуудал шийдэгдсэн, үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөн тул цаашид ч улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх үр ашигтай ажиллах боломжтой болсон байна.


Тэгэхлээр бид төрийн өмчит компаниуд угаас алдагдалтай ажилладаг гэсэн хэвшмэл ойлголтоос салах, Төрийн өмчит хохирол учруулсан, “шахаа” “наймаа” хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох Монголросцветметийн сайн туршлагыг нэвтрүүлбэл эдийн засгаа өргөжүүлэх ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.
 

Монголросцветмет 15,7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг