Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
УИХ-ыг тараах нь явуургүй үйлдэл
2018.2.13

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-“Эрдэнэт”-ийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-“Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авах тухай тогтоол гарсан. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан талтай хэлэлцээр хийнэ. Засгийн газар дээр “Эрдэнэт”-ийн 10 хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудал Засгийн газарт яригдаж байгаа. “Эрдэнэт”-ээс баталгаа гаргуулаад зээл авсан асуудал яригдаж байна. УИХ-ын 6 гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа.

 

-Зээлийн хүү хэр бодитой буурах бол?

 

-Монгол Улс өндөр хүүтэй зээлтэй оронд ордог. Ямартай ч Засгийн газар Монголбанктай хамтарч байгаад зээлийн хүүг бодитой бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хуучин төсвийн алдагдал их байдаг байсан учраас гаднаас өндөр хүүтэй зээл авдаг байсан. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг  байсан. Харин одоо арилжааны банкуудаас зээл авахгүй. Ингэснээр арилжааны банкнуудын зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж байна. Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан гурван их наяд төгрөг арилжааны банкуудад хүрснээр зээл олголт нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 12 болгож байгаа. Хамгийн гол нь оронсууцны зээлийн урьдчилгааг 30 хувь байсныг 25 болгож байгаа. 

 

-Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих уу?

 

-Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагыг зохицуулах үүрэгтэй. Хууль бусаар мөнгө хүүлж байгаа асуудалд УИХ анхаарал тавина.

 

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Сонгуулийн хуулийг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэх бол?

 

-Өнөөдөр Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгууль нэг хуультай байгаа. Үүнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Тиймээс хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцээд явна.

 

-УИХ-ыг тараах тухай яригдаж байна. Энэ талаар?

 

-Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч. Гэвч улс төрийн намуудтай хамтарч улс төрийн зорилгоор УИХ-ыг тараах тухай асуудал ярьж байгаа нь Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлсэн, явуургүй  асуудал.

Н.Нягт

УИХ-ыг тараах нь явуургүй үйлдэл
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг