Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Бүрд суманд тусламж үзүүллээ
2018.2.13

Нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Бүрд суманд өвөлжилт хүндэрч улсын хэмжээнд онцгой байдал үүссэн таван сумын нэг. Өнгөрсөн зун сумын нийт нутгаар гантай, одоогоор Бүрд сумын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна.

 

Тус сумын удирдлагууд НЗДТГ-т тусламж хүссэн хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Бүрд сумын нөхцөл байдалтай танилцаж НЗДТГ-с үзүүлж буй мөнгөн тусламжийг сумын ИТХ-ын дарга А.Болдбаатар, сумын засаг дарга Г.Баярмөнх нарт хүлээлгэн өглөө.

 

 Бүрд сумын засаг дарга Г.Баярмөнх: “Бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч сум орны нөхцөл байдалтай танилцан туслаж байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Энэхүү тусламжаар малчдад өвс тэжээл хүргэж өгөх, отор нүүдэл хийж байгаа малчид руу хандсан арга хэмжээнд зориулан зарцуулалтынхаа тайланг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэх болно” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
Бүрд суманд тусламж үзүүллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг