Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Дээд лигийн сагсчид эсэргүүцлээ илэрхийллээ
2018.2.13

 

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Монголын  3х3 сагсан бөмбөгчид болон МҮСБХ-ны лигт тоглодог тамирчид БСШУСЯ-ны гадаа жагсаж байсан. Тэгвэл энэ удаа МСБХ-ы дээд лигт тоглодог тамирчид спортын төв ордны “А” зааланд МҮСБХ-ны эсрэг уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ.

 

Уг эсэргүүцэлд Алдар Танан Гарьд, Шутис Шаркс, Хасын Хүлгүүд, Төв Ургац, Этүгэн Ирвэсүүд, Хан Уул Хангарьд гэсэн дээд лигт тоглодог зургаан багийн тоглогчид дасгалжуулагч нар нэгдсэн юм. Олны танил тамирчдын төлөөлөл болж  Ш.Сэдбазар, О.Ууганбаяр, П.Болортулга, Ц.Азбаяр, Т.Санчир, О.Сэргэлэн, Б.Батжавхлан, С.Өрнүүбилэг, М.Бадрах нар уг эсэргүүцэлд нэгдсэн байлаа. Тодруулж хэлэхэд эдгээр тоглогчид нь Монголын шигшээгийн тоглогчид билээ.

 

 

Эдгээрээс гадна одоо цаг үеийн сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэгддэг БНСУ-ын иргэн, Хан Уул Хангарьд багийн дасгалжуулагч Пак Сун Гин уг эсэргүүцэлд нэгдсэн байлаа. Түүний хувьд анх 2004 онд Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар ирж улмаар дээд лигийн Халелуяа багт мөн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан.

 

Тамирчид МҮСБХ-ны ерөнхий нарийн бичиг С.Тулга болон түүний удирддаг МҮСБХ-г эсэргүүцэж “Монголын сагсан бөмбөгийг хоёр хуваахаа боль, Ц.Цэвэрбал, Б.Дамба дасгалжуулагч нарыг ашиглахаа боль, бид МСБХ-г дэмжиж байна” гэсэн уриа лоозонг барьсан байлаа.

 

Б.Энх-Амгалан

 

Дээд лигийн сагсчид эсэргүүцлээ илэрхийллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг