Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа
Улаанбаатар -14°
Пёнчан 2018: Японы тэшүүрийн тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ
2018.2.13

 

Томоохон тэмцээн бүр сэргээшийн асуудалтай байдаг. Пёнчан 2018 өвлийн олимп ч гэсэн энэ асуудлаас холуур өнгөрч чадсангүй. Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн анхны тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ.

 

Өвлийн олимпийн тэшүүрийн шорт трак төрлийн болон Японы тамирчин Кэй Сайто сэргээшийн эсрэг шинжилгээнд бүдэрч хасагдлаа. Энэ нь уг олимпийн наадмын үеэр гарч буй сэргээшийн төрлийн эм бэлдмэлтэй холбоотой анхны тохиолдол юм.

 

Спортын арбитрын шүүхээс уг тамирчинг сэргээшийн шинжилгээний эхний сорилгод бүдэрсэн тухай мэдэгдлээ. Түүнээс авсан шинжилгээний хариуд  тамирчны биеэс ацетазоламид болон диуретики гэх эмийн төрлийн бэлдмэл илэрсэн аж. Ингэснээр уг тамирчин олимпийн хотхонг орхих болжээ.

 

Б.Энх-Амгалан

Пёнчан 2018: Японы тэшүүрийн тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг