Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Ж.Батзандан: Дуудсан газарт чинь очно оо, ах минь
2018.2.13

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой хэд хэдэн асуудал яригдаж байна. Түүнийг ТЕГ-ын дарга Б.Хурц нэр төрд халдсан гэж үзэн шүүхэд өгөөд байсан. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн юм.  Шүүхээс  УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын  дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргаад байгаа. 

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан  "Б.Хурц Д. Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай Шvvх мэдэхгvй гэнэ. Энэ талаар Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ" хэмээн жиргэж, байр сууриа илэрхийлжээ. 

 

 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэн, мэдэгдэл гаргалаа.  Уг мэдэгдэлд "Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна" гээд "Шүүхийн үүдэнд учиръя, хүрээд ирээрэй, ахын дүү" гэсэн байлаа. 

 

Уг мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд "Баяр гуайн захидлыг бvрэн эхээр нь уншлаа. Шvvхдээ егеед ариун нэр терее цэвэрлэж ав даа. Ах минь. Би очиноо. Дуудсан газарт чинь." хэмээн өөрийн цахим хуудасдаа жиргэсэн байна. 

 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрдэнэтийн 51 хувь, Хан ресурсын 150 тэрбум, Америкт авсан найман хаус,  Оюутолгойн  асуудлаар нь нээлттэй сонсгол хийж, Ерөнхий сайд асан С.Баяры урих аж.

 

Намрын чуулган завсарласан хэдий ч хаврын улс төр ширүүхэн үргэлжлэх бололтой. 

Н.Нягт

Ж.Батзандан: Дуудсан газарт чинь очно оо, ах минь
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг