Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар
Тэрбишийн зурхай Монголчуудыг төөрөгдүүлж доройтуулж байгаа юу?
2012.1.20
Жил бүр цагаан сарын хэрүүл гардаг. Цагаан сарын шинийн нэгэн хэдний өдөр байх талаар зурхайчид талцан маргалдсаар ирсэн.  Тэрбишийн зурхай ёсоор бол энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн 2-р сарын сүүлээр болох юм. Харин  шар зурхайн ёсоор энэ сарын 23-нд таарч байгааг зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн М.Намсрайгаас тодруулга авсан юм. хэллээ. Тэрбээр энэ талаар дурдахдаа Хүннү гүрний үеэс уламжлан ирсэн зурхайн ёсоор бол энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн энэ сарын 23-ны өдөр тохиож байгаа юм байна. Хятадын цагаан сартай нэг өдөр болж байна гэж шүүмжлэх хүн олон байгаа ч зөв цагтаа мөрөө гаргахгүй бол ирэх жилийн өнгө тааруу байх болно хэмээлээ. Түүхийн үүднээс нь ухаж үзвэл 1747 онд манжийн хаан сүмбэ хамба ишбалжир гэх монгол хүнээр захиалгат зурхай хийлгэжээ. Гэтэл тэр зурхайг манай монголчууд дагаж мөрдөөд байгаа нь буруу гэдгийг номлож байна. Шар зурхайн ёсыг дагаж энэ сарын 23-нд зам мөрөө гаргах олон хүн байгаа гэж тэрээр хэлсэн юм. Баримт дэлгэхэд Богд хааны үед нийслэл хүрээний шар зурхайн ёсны цаг улирлын бичиг гэсэн нэртэй календарь хэвлэгдэж байсан байна. Тэгэхээр манжийн явуулгаар монголчуудын төрийг бутаргахын тулд зохиосон цаг тооны бичгийг дагаж болохгүй гэж зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн М.Намсрай хэлж байна. Хэрэв буруу цагт, буруу зүгт зам мөрөө гаргавал ажил үйлс доройтох нигууртай гэдгийг анхааруулллаа. Тэгэхээр иргэдийн дунд аль зурхай нь үнэн болохыг таааж мэдэх шаардлага гарч байна. Зурхайч Намсрай Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ тухай мэдэгдэл явуулсан. Нааштай хариу ирнэ гэсэн хүлээлттэй байгаа гэсэн юм. Харин Ерөнхийлөгч өнөөдөр Өмнөговь аймагт айлчлалаар  яваа учраас энэ жилийн хувьд төрийн тэргүүд шар зурхай баримталж шинэлэнэ гэдэг талаар болох аж.
Тэрбишийн зурхай Монголчуудыг төөрөгдүүлж доройтуулж байгаа юу?
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 27, Даваа гараг