Х.Чойбалсангийн хөшөөг 1946 онд бүтээжээ МАН-ын бүлэг хуралдана Д.Сарангэрэл: Засгийн газарт ажлаа хийж, чадвараа харуулах хугацаа хэрэгтэй Гурилын үнэ тогтвортой байна МАН дөрвөн сайдаа тодруулжээ Хэн МАН-ын генсек болох вэ Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдтай уулзав Улсын начин Д.Анарт зориулж наадам хийнэ Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилыг БНХАУ-д айлчлахыг урьжээ Монгол манжингийн үнэ 1370 төгрөгөөр буурчээ “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлэхийг даалгалаа Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч хална Үхрийн махны үнэ 810 төгрөгөөр буурчээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид айлчилж байна С.Янжмаа: Харшлын эмийг эмчийн заавраар уухгүй бол хүндрэх аюултай Шадар сайд Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа Дэд сайдгүй хэмнэлт бүр ГОЁ Лохан худлаа ярьжээ Эд Шерон хуримаа хийнэ
Улаанбаатар 23°
Прокуроруудад шагналын хур буулаа
2011.10.10

НИТХ, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар нийслэлийн Прокурорын газрын ажилтнуудыг өнөөдөр шагналаа. Тухайлбал  Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Ганчимэг, Ц.Туул, Ял эдлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ нарыг НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.

Түүнчлэн Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Мөнхбаатар, Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн хэлтсийн хяналтын прокурор Н.Оюунцэцэг нарыг НИТХын “Хүндэт өргөмжлөл”, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Дашмаа, Г.Мижиддорж, М.Сүхчулуун, Г.Гэрэлтуяа, Ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Батжаргал нарыг НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж урамшуулжээ.

  Мөн Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нарыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр, Тамгын хэлтсийн дарга Н.Энхтуяа, прокурор О.Гэрэл, М.Дэлгэрнасан, С.Энхбат нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн жуух бичгээр шагнасныг хотын удирдлагууд гардуулсан байна.

Прокуроруудад шагналын хур буулаа
Shuud.mn
сонин хачин
2016 оны 7-р сарын 28, Пүрэв гараг