Д.Хүрэлхүү эргэн тайзнаа Йеменд халдлага гарч, 40 хүн амиа алджээ Нисэхийн ойролцоо гал нээсэн этгээдийг барьжээ Х.Баттулга: Битгий уурлацгаа Рианна хайраа илчилжээ Тэйлор экстээ ялагдав Беойнси дөрвөн шагналын эзэн боллоо “Ромео Жульетта” жүжгийг тоглоно О.Энхтуул, Г.Ундармаа нар хамтарчээ “MTV”: Холливуудын оддын гангараа “Ромео Жульетта”-г олон улсын наадамд “сойно” Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томиллоо Нисэх буудалд буудалцаан болоогүй Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв Натали Портман: Эхнэр болох амархан ч ээж болох хэцүү юм Согтуу жолооч зургаан настай хүүг мөргөж, гэмтээжээ Гадаадын банк оруулж ирэх цаг нь болсон Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа Замын “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно
Улаанбаатар
Дарханыг загвар хот болгохоор 100 сая төгрөг гаргахаар боллоо
2012.4.4
Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Эксим банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуйн бага оврын трактор худалдан авах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосон байна. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны 2011 оны үйл ажиллагаа, 2012-2015 оны Бизнес төлөвлөгөөг Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллахдаа Дархан хотыг “Загвар хот” болгохоор шийдвэрлэж, хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг байгуулах болсон. Үүнийг аймгийн удирдлага, нутгийн иргэд талархан хүлээж авсны зэрэгцээ хөтөлбөр батлахад шаардагдах төсвийн төслийг ирүүлсэн байна. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 100 сая төгрөгийг нөөц сангаасаа гаргахаар боллоо. Дээрх хөрөнгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн судалгаа, үйлдвэрлэл, сургалт-эрдэм шинжилгээний бүсийн төлөвлөлт, үйлдвэрүүдийн ерөнхий төлөвлөгөө, замын сүлжээ, дэд бүтцийн хангамжийн судалгаа, Дархан хотын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зэрэгт зарцуулах юм.
Дарханыг загвар хот болгохоор 100 сая төгрөг гаргахаар боллоо
Shuud.mn
сонин хачин
2016 оны 8-р сарын 30, Мягмар гараг