Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. Дунд нь, 2017 онд уг хэргийг Т.Чимгээ,Содномдаржаа нарт үүрүүлэн шүүхээр эцэслэж шийдсэн. Тэгэхдээ тэдэнд уг гэмт хэргийг хэн захиалсныг “илрүүлээгүй” байдаг.