Сүүлд шинэчлэгдсэн:7 мин
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.
Үйл явдал
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр өглөө 06.58 цагт авто осол гарчээ. Ослын улмаас нэг хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тусгагдсаны дагуу жилийн 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй Ипотекийн зээлд нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд хамрагдах боломж нээгдлээ.
Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. 
Нар ээсэн алтанхан говьдоо намтар түүхээ өвөрлөн мэндэлсэн. Гайхамшигт хувь ерөөлтэй гурван сая дахь иргэн би Өмнөговийнх. Өмнийн цэнхэр говийн түмэндээ олуулаа болохыг ерөөж, төрдөө данстай 3 сая дахь иргэн гэж Төрийн тэргүүн хүртэл нэрийг минь шивнэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ