Сүүлд шинэчлэгдсэн:4 цаг
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Зөвшилцлийн ажлын хэсгээс  Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг хийж байгаа юм. Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
Үйл явдал
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгахад 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамалыг илрүүлэн тээвэрлэж явсан 2 иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулахад Налайх дүүргийн харъяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн Зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийлээ. Уг хэлэлцүүлэгээр Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг оновчтой болгох, тогтвортой байлгах асуудлаар санал солилцсон юм.
Гар утсаар банк санхүүгийн  үйлчилгээ авах  шийдлээрээ  манай улс ОУ-д дээгүүр  яваа гэж мэргэжилтнүүд үздэг.  Тэгвэл энэ ажлыг гардан гүйцэтгэдэг  Монголын цахим төлбөр тооцооны оператор  “МОСТ Финтек”, програм хангамжийн “ГрэйпСити” компани  Филиппины зах зээлд гар утсанд  суурилсан төлбөр тооцооны нэгдсэн платформ нэвтрүүлэхээр тохиролцоонд  хүрчээ.  
Монгол, Солонгос хоёр улсын Cоёлын өвийн үндэсний төвийн санаачлагаар манай улсын төлөөллүүд өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-д очиж туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жинь Уг Соб болон тус сангийн төлөөлөл Монгол улсад ажлын айлчлал хийж байна.
ШИНЭ МЭДЭЭ