Шулуухан хэлэхэд, Т.Сүхболдын үед л бүгдээрээ мэддэг хэрнээ хэн ч сөхөж зүрхлээгүй, олон жил нуун дарж ирсэн “үнэн”-үүдийг ил болгож байна. Тийм асуудлуудыг л "тэсэлсэн" хэрэг л дээ. Тэгээд зогсохгүй, мөрдөн шалгах үйл ажиллагаануудыг ч явуулж эхэлсэн. Хамгийн том жишээ нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг байна. 19 жил дарагдаад, огт өөрөө шийдэгдээд явчихсан хэрэг шүү дээ. “...Энэ хэргийг эрүүдэн шүүж хүлээлгэсэн байна” гэдэг шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Сүхболдоор ахлуулсан уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан.