Сүүлд шинэчлэгдсэн:15 цаг 25 мин
Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монголчууд сонгууль өгнө. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу намын нэрсийг дугуйлах байдлаар саналаа өгнө. Эдгээр үндэслэлээр бол саналын хуудас дээрх хоёр төрлийн санал хураалт бол тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг албан ёсоор СЕХ-д хүргүүлж байна
Үйл явдал
Өмгөөлөгч Г.Батбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнө гэрээсээ гарч явснаас хойш сураггүй болжээ.
 
ХЭҮК тухай хуулинд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндсэн суурь нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан боловч ЭШЭ Конвенцоор хүлээсэн үүрэг, зарчимын хүрээнд хараат бус, бие даасан байдал, эрх зүйн зохицуулалт нь хангагдахгүй байгаа тул ХЭҮК -ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж, УИХ-ийн тогтоолуудад дурьдсан шаардлагад нийцүүлэн ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАСАН нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно.
Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зарлан амжилттай хэрэгжүүллээ. Урамшуулалт аяны хүрээнд Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийгтодруулж, шагналыг гардуулан өглөө.
Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. 
Нар ээсэн алтанхан говьдоо намтар түүхээ өвөрлөн мэндэлсэн. Гайхамшигт хувь ерөөлтэй гурван сая дахь иргэн би Өмнөговийнх. Өмнийн цэнхэр говийн түмэндээ олуулаа болохыг ерөөж, төрдөө данстай 3 сая дахь иргэн гэж Төрийн тэргүүн хүртэл нэрийг минь шивнэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ