Тус ордыг ил аргаар ашиглан жилд 14.6 сая тонн хүдэр олборлон боловсруулж, жилд 316 тонн зэсийн баяжмал, 4403 тонн молибдены баяжуулалт гаргаж, 18 жил ашиглахдаа 11.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 2.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ТЭЗҮ-дээ тусгасан байна. Энэ тооцоонд зэсийн үнийг 5500 ам.доллар тонн, молибдены баяжмалыг 32 700 ам.доллар тонноор тооцсон байна.