Сүүлд шинэчлэгдсэн:19 мин
Үйл явдал
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч дуусчээ
 
2024 оны нэгдүгээр улиралд  629 тэрбум төгрөг буюу 185 сая ам долларыг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлжээ. I улиралд 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласнаас 538 нь дотоодын ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ  зарцуулжээ. Гүний уурхайн олборлолт нэмэгдсээр байна. Ингэснээр зэсийн үйлдвэрлэл 2024 оны эхний улиралд найман хувиар өссөн байна.
Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. 
Нар ээсэн алтанхан говьдоо намтар түүхээ өвөрлөн мэндэлсэн. Гайхамшигт хувь ерөөлтэй гурван сая дахь иргэн би Өмнөговийнх. Өмнийн цэнхэр говийн түмэндээ олуулаа болохыг ерөөж, төрдөө данстай 3 сая дахь иргэн гэж Төрийн тэргүүн хүртэл нэрийг минь шивнэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ