Сүүлд шинэчлэгдсэн:4 мин
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.
Үйл явдал
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр өглөө 06.58 цагт авто осол гарчээ. Ослын улмаас нэг хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.
 
Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Л.Элдэв-Очирт албан ажлаа хүлээлгэн өгсөн Л.Наранбаатар шинэ албанд томилогджээ. Тодруулбал, тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөхөөр томилогджээ.
2024 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. Яг одоогоор ХААН банкны данстай иргэдийн мөнгийг хийж байгаа ажээ. 
Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. 
Нар ээсэн алтанхан говьдоо намтар түүхээ өвөрлөн мэндэлсэн. Гайхамшигт хувь ерөөлтэй гурван сая дахь иргэн би Өмнөговийнх. Өмнийн цэнхэр говийн түмэндээ олуулаа болохыг ерөөж, төрдөө данстай 3 сая дахь иргэн гэж Төрийн тэргүүн хүртэл нэрийг минь шивнэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ