Сүүлд шинэчлэгдсэн:Өчигдөр 12 цаг 28 минутад
 ХӨСҮТ-өөс хүнд болон хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг авч эмчилж байна. Үүнтэй холбоотой ХӨСҮТ-д эмчлүүлж буй нийт өвчтнүүдийн 60 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хөнгөн, 35 хувь нь хүнд, 2.5 хувь нь нэн хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байгаа. Эмнэлзүйн илэрч буй шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн, хүндэвтэр хүмүүсийн хувьд амьсгалын дээд замын халдварын үед  илэрдэг  хамар битүүрэх, хоолой аргах, хөндүүрлэх, хуурай ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрч байна. Харин эмнэлзүйн хүнд болон нэн хүнд өвдөж байгаа хүмүүсийн хувьд амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг давамгай илэрч байгаа.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан бөгөөд уг зарлигийн 6.1.4-т “Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг хүүхэд, залуучуудад ойлгуулан мэдүүлэх зорилгоор энэ өдөр их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заана” гэж заасан болон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга ийнхүү хүүхэд, залуучуудад нээлттэй хичээл заасан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тохиодог бөгөөд энэ өдрийг хэдхэн хоногийн өмнө нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
 
БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.
Бээжингийн Өвлийн олимпын үеэр эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон тамирчдын тэмцээнд оролцох эрхийг нь хасаж болзошгүй, түүнчлэн бусад төрлийн шийтгэл оноох гэнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Эрдэнэхуягийн Ариунболдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
ШИНЭ МЭДЭЭ