Сүүлд шинэчлэгдсэн:саяхан
Ахмад байгаль хамгаалагч Г.Нисэххүүтэй ярилцлаа. Тэрбээр 1994 оноос хойш ГИДЦГ-ын “Б” бүсэд Монгол орны нэн ховор амьтан болох тахийг судалж, хамгаалж яваа нэгэн билээ. Түүний хувьд "Би тахид хайртай. Дуртай ажлаа хийж байхад хэзээ ч хэцүү санагддаггүй. Би ажилдаа дуртай, ийм чухал үүргийг гүйцэтгэж байгаа ГИДЦГ-ын “Б” бүсийн хамт олон, тахь группийн багийн гишүүн гэдгээрээ бахархдаг" хэмээн ярьж байлаа. 
Үйл явдал
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.
 
Нийслэлд автобус нийлүүлэхээр нэг Монгол дөрвөн гадаадын компани өрсөлдсөн. Тэгвэл “Нийтийн тээврийн автобус ” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт "Yutong Bus" компани ялалт байгуулсан байна.
Эдийн засагч Л.Очир хэлэхдээ, Залилангийн гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, гэрээгээр халхавчлах, хуурамч бичиг баримт ашиглах, хүний шуналыг хөдөлгөх, донтуулах зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Тиймээс иргэд, олон нийт маань таны мөнгийг хэд дахин өсгөөд өгье гэсэн сүлжээний бизнесд хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судлаж үзэн, шалгахыг хэрэгтэй.
Агаарын гол бохирдуулагч нь РМ 2,5 бөгөөд 12 дугаар сарын нэгний 08:30 цагийн байдлаар Улаанбаатарын агаар дахь РМ2.5 ДЭМБ-аас зөвшөөрсөн үзүүлэлтээс 14,6 дахин их байгаа аж. Тиймээс цонхоо хааж, агаар цэвэршүүлэгч ажиллуулж, гадаа гарах бол амны хаалт зүүхийг энэ сайтад зөвлөжээ. 
Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг-2023" богино өгүүллэгийн наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод болох юм.
ШИНЭ МЭДЭЭ